Хөдөө аж ахуйн их сургууль

1. “ЦАХИЛГААН ТЕХНИК” Профессорын баг

Профессорын багийн ахлагч: Доктор, дэд профессор    Р.Бүүвэйбаатар

Судалгааны чиглэл:

·         Цэвэр энерги, сэргээгдэх эрчим хүч

·         Цахилгаан эрчим хүчний чанар, үнэлгээ, цахилгаан технологи

·         Эрчим хүчний хэмнэлттэй бага оврын тоног төхөөрөмж зохион бүтээх

·         ХАА-н цахилгаанжуулалт  автоматжуулалт

2. “МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ” Профессорын баг

Профессорын багийн ахлагч: Доктор, профессор Л.Чулуунбат

Судалгааны чиглэл:

·         Үрэлтийн хосын триблогийн судалгаа, машины эд ангийн материалын микробүтэц, механик шинж болон чанарын, бионик болон композит материалын хэрэглээ зэрэг онолын суурь судалгаа

·         ХААМ-ны ажлын эд ангийн хийцийн бионикийн судалгаа хийх

·         Хийцийн материалын гадаргуугийн эдэлгээний нөөцийг нэмэгдүүлэх

·         Бага оврын тракторын тоног төхөөрөмжийн хийцийн судалгаа, ажлын зураг боловсруулах САД/САМ системийн тооцоо, техникийн баримт бичгийг боловсруулж анхны загвар хийцийг гаргах, зарим эд ангийг үйлдвэрлэх нэмэлт тоноглол, хэрэгслийн хийцийг боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх шугам бий болгох

3. “ЭКОЛОГИЖСОН ТЕХНОЛОГИ, МАШИНЫ МЕНЕЖМЕНТ” Профессорын баг

Профессорын багийн ахлагч: Доктор, дэд профессор Б.Мөнхбат

Судалгааны чиглэл:

·         Байгаль экологид ээлтэй, нөөц хэмнэсэн газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг туршин нэвтрүүлэх

·         Монгол орны төрөл бүрийн органик түүхий эдийг ашиглан бионүүрс гарган авах, түүнийг ашиглах, машин тоног төхөөрөмжийг зохион бүтээх

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn