Хөдөө аж ахуйн их сургууль

 

      2014 онд багш нараас 3 багш дэд профессор цол хүртэв, 3 доктор, 10 магистр зэрэг хамгаалсан байна;
      Магистрант, докторантуудын судалгааны ажлын үр дүнгээр онолын болон судалгааны семинаруудыг хуваарийн дагуу хийж хэвшив. Үүний үр дүнд магистрант, докторантуудын судалгааны ажлын үр дүн сайжирч төгсөлт нэмэгдэж байна.
      Профессорын 5 багаас 3 нь судалгааны ажлын санхүүжилт олж, үйл ажиллагаагаа эхлүүллээ;
      Профессор Г. Гантулга ахлагчтай судалгааны ажлын баг 31,0 сая төгрөгийн санхүүжилттэй “ХАА-н машины ажлын хошууны металлын абразив элэгдлийн үзүүлэлтийг тодорхойлох” сэдэвт онолын суурь судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлж байна;
      Л. Чулуунбат ахлагчтай профессорын баг “Ногоочны гар хөдөлмөрийг хөнгөвчлөх” сэдэвт инновацийн төслийг ШУТСангаас 88/44 сая төгрөгийн санхүүжилт авч ажлаа эхлүүлэв;
      Б. Мөнхбат ахлагчтай профессорын баг “Био нүүрс үйлдвэрлэх цех байгуулах” сэдэвт инновацийн төслийг ШУТСангаас 84/30 сая төгрөгийн санхүүжилт авч ажлаа эхлүүлэв;
      Р. Бүүвэйбаатар ахлагчтай профессорын баг “Хотын гэрэлтүүлэг” сэдэвт төслийг Нийслэлийн гэрэлтүүлгийн компаниудтай хамтарч гүйцэтгэх гэрээ байгуулан ИТС-д 2,0 сая төгрөгийн орлого оруулав;

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn