Хөдөө аж ахуйн их сургууль

 

МЭНДЧИЛГЭЭ

 

Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм танд баярлаж буйгаа илэрхийлэн, профессор багшнар, оюутан залуус, хамт олныхоо өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун дотно мэнд дэвшүүлье.

Төрөлх сургуулийнхаа үйл ажиллагаа, хөгжил дэвшлийг сонирхон бидний толилуулсан мэдээ, мэдээлэлтэй танилцаж буй профессор багш нар, үе үеийн төгсөгчид, өнөө үеийн оюутан залуучууд та бүхэндээ амжилт хүсье.

Тус сургууль нь 1960 оноос Хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 60 шахам жилийн түүхэн замналтай, багшлах бүрэлдэхүүний чадварлаг нөөцтэй бөгөөд Инженер, технологи чиглэлийн 8 хөтөлбөрөөр суралцаж буй 2000 гаруй суралцагсдад сургалт-судалгаааны үйлчилгээ үзүүлж,  хүмүүжил, ёс суртахуунытөлөвшил, мэргэжлийн ур чадвар, бүтээлч чанар суулган, амьдралын ухааны сургамж айлдан ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбар төдийгүй төрийн байгууллага,  хувийн хэвшил, үйлдвэрлэл, бизнесийн бусад салбарын хөгжил дэвшилд манай сургуулийн төгсөгчид, инженерүүдийн оюун ухаан, техник сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа,чадварлаг  менежмент онцгой үүрэг гүйцэтгэн амжилт олж буйг тэмдэглэн  хэлэхэд таатай байна. 

Монгол орны дөрвөн зүг найман зовхист  үйл ажиллагаа нь жигдрэн, амжилт бүтээл нь оргилж буй аж ахуй нэгжийнзахирлууд; хөдөө орон нутагт төрөлх мэргэжлээрээ ажиллаж байгаа нийт төгсөгчид,салбар салбарын гавъяат цолтнууд, бүх шатны удирдах албыг амжилттай хашиж буй инженерүүд, урлаг, спортын үе үеийн алдартнуудаараа бидбайнга бахархдаг билээ.

Инженер, технологийн чиглэлээр дэлхийн хэмжээнд тэргүүлэгч их сургуулиудад мөрдөж буй сургалтын шинэ арга зүй, стандартыг (CDIO) нэвтрүүлж, суралцагсдад мэргэжлийн чиглэл бүрээр нь ур чадвар,  олгохыг зорин амжилттай хэрэгжүүлж байна.

Манай сургуулийн ууган мэргэжил болох Механик инженер, технологи хөтөлбөрийн сургалт-судалгааны материаллаг бааз, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2017 онд иж бүрэн шинэчилж, олон улсад магадлан итгэмжлүүлэхээр АНУ-ын  “ABET”  байгууллагыг сонгонүйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай дүүргэн инженерийн дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж буй охид, хөвгүүд; манай сургуулийг сонирхсон бусад хүмүүс та бүхнийг Инженер, технологийн сургуульд элсэн суралцахыг урьж байна.

 

                             Захирал,  дэд профессор, (PhD) Г. ЭНХБАЯР       

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn