Хөдөө аж ахуйн их сургууль

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Инженер, технологийн чиглэлээр сургалт- судалгаа-аж үйлдвэрлэлийг цогц хослуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

АЛСЫН ХАРАА:

Салбарын чиглэлээр Азийн тэргүүлэх их сургуулийн нэг болох.

ҮНЭТ ЗҮЙЛС:

·          Сургалтын таатай орчин, тохилог нөхцөл

·          Хүнлэг, ёс зүйтэй, оюунлаг, бүтээлч хамт олон

·          Сурч боловсрох чин эрмэлзэлтэй, хүнлэг ёс зүйтэй оюутан

·          Шударга, нээлттэй харилцаа

·          Хариуцлага хүлээх ёс зүйтэй удирдлага

·          Ирээдүйг түүчээлэх мэргэжилтэн

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОЙРЫН  ЗОРИЛТУУД:

  • Сургалт, судалгааны материаллаг баазын 60-аас доошгүй хувийг иж бүрэн шинэчлэх
  • Багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, судалгааны чадавхийг дээшлүүлэн докторын зэрэгтэй багшийн эзлэх жинг 65-аас доошгүй хувьд хүргэх
  • Олон улсын төвшинд нийцсэн хөтөлбөр, CDIO стандарт, арга зүйн хүрээнд оюутанд чанартай үйлчилгээ үзүүлж төгсөгчдийн ажлын байраар хангагдах дундаж боломжийг 75 –аас доошгүй хувьд хүргэх
  • Магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагаар 1, дотоодын байгууллагаар 3 хөтөлбөрийг тус тус чанарын баталгаажуулалт хийлгэх
  • Орчин үеийн шаардлагад нийцэх эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн дадлагын  бааз шинээр байгуулах
  • Профессорын багийн үйл ажиллагааг дэмжин, судалгаа-аж үйлдвэрлэлийг холбосон энтрепренер судлаач, эрдэмтдийг хүрээг тэлэх

 ХАМТ ОЛНЫ УРИА:

  •  Багш бүр сургуулийн эрхэм зорилгоо дээдэлж, Мэдлэг бүтээе, Сургалтыг шинэчлэе, Чадвараа хөгжүүлье, Бусдад түгээе”. 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn