Хөдөө аж ахуйн их сургууль

Товч танилцуулга

Тэнхимийн эрхэм зорилго:

Газар тариалангийн үйлдвэрлэлийн  техник технологийг бүрэн эзэмшсэн  чадварлаг мэргэжилтэн бэлтгэх

Товч танилцуулга

1960 онд ХАА- г механикжуулах ба цахилгаанжуулах факультет үүсгэн байгуулагдаж, 1961-1962 оны хичээлийн жилээс тус факультетийн анхны 3 тэнхим байгуулагдсаны нэг нь Хөдөө аж ахуйн машины тэнхим байсан юм. Харин 1963-1964 оны хичээлийн жилээс Трактор автомашины тэнхим үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.

2015/2016 оны хичээлийн жилээс нэгдсэн нэг тэнхим болон бүтэц зохион байгуулалтанд орж сургалт, эрдэм  шинжилгээний ажлын  үйл ажиллагаа явуулж байгаа 2 тэнхимийн түүхэн замналаас товч дурьдвал: 

 

ХАА-н машин, ашиглалтын тэнхим

Ø  1961-1963. Хөдөө аж ахуйн машины тэнхим

Ø  1964-1966. ХАА-н машин ашиглалтын тэнхим

Ø  1967-1972. ХАА-н машины тэнхим

Ø  1973-1982. ХАА-н машин, шугам зургийн тэнхим

Ø  1983-2007. ХАА-н машины тэнхим

Ø  2008-2009.Газар тариалангийн техник, машины менежментийн тэнхим

Ø  2010 -2013. ХАА-н машин ашиглалтын тэнхим.

Ø  2014 -2015.Механикинженерийн тэнхим

Ø  2015 оны 10 сараас ХАА-н инженерийн тэнхим 

 

Трактор автомашины тэнхим:

Ø  1961-1962. Хөдөө аж ахуйн машины тэнхим

Ø  1963 - 1968. Трактор авто машины тэнхим

Ø  1969 –1984. Автотрактор ашиглалт, засварын нэгдсэн тэнхим

Ø  1985-1988. Трактор авто машины тэнхим

Ø  1989-1991. ХАА-н машины тэнхим

Ø  1992-2002.Трактор авто машины тэнхим

Ø  2003 -2004.Трактор авто машины онолын тэнхим

Ø  2005-2007. Хөдөлгөөнт машины хийц онолын тэнхим

Ø  2008-2013. Хөдөлгөөнт машины тэнхим

Ø  2014-2015. Механик инженерийн тэнхим

Ø  2015 оны 10 сараас ХАА-н инженерийн тэнхим 

 

Энэ хугацаанд тус 2 тэнхимийн анхны эрхлэгчээр ахмад багшЛ.Пүрэвжал,  Монгол улсын гавъяат механикжуулагч О.Дорж нар ажиллаж байсан бөгөөд цаашид Монгол улсын гавьяат багшдоктор (Ph.D), профессорТ.Нигамет,Монгол улсын гавьяат багшдоктор (Ph.D), профессорБ.Балдангомбо, багш Пережкин, Д.Бадамгарав, доктор (Ph.D) О.Жүрмэд, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир, доктор,(Sc.D) профессор Ж.Түмэн, доктор (Ph.D), профессорД.Буяндэлгэр,доктор (Ph.D),профессорТ.Даваажав, дэдпрофессорБ.Дампил, доктор(Sc.D), профессорЧ.Бямбадорж,доктор (Ph.D),дэдпрофессорЛ.Даваадорж, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхбат, доктор (Ph.D), дэд профессор Г.Энхбаяр, доктор (Ph.D), Ц.Өлзийбаатарнарынтэргүүнийэрдэмтэн, сурганхүмүүжүүлэгчидажиллажбайв.

Мөн тус тэнхимд ХААИС-ийн хүндэт профессор Т.Должинсүрэн, ахлах багш Д.Бадамгарав, Ё.Ухнай зэрэг онол, практикийн өргөн мэдлэг туршлагатай багш нар ажиллаж байсанд бид бүхэн бахархаж байдаг. 

 

 Түүхэн 55 жилийн хугацаанд тус тэнхимүүд нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж байсан боловч оюутан залууст Трактор автомашин, ХАА-н машины хийц зохион байгуулалт, Зүтгэх хүчний машины онолын мэдлэг олгох үндсэн зорилго, чиглэл өөрчлөгдөлгүй, өргөжин тэлсээр ирсэн билээ.

2015/2016 оны хичээлийн жилээс Механик инженерийн тэнхимийн харьяаллаас ХАА-н машин ашиглалтын тэнхим, Хөдөлгөөнтмашинытэнхимийг салгаж ХАА-н инженерийн тэнхим нэртэйгээр шинэ бүтэц зохион байгуулалтанд оруулж одоогийн байдлаар тус тэнхим нь 13 профессор багш 3 мастер багш, 1 тэнхимийн туслах ажилтан нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. 

Тус тэнхимийн дэргэд;

Ø  ХАА-н Зүтгэх хүчний машин

Ø  Экологижсон технологи, машины менежмент

Ø  ХАА-н машин, хэрэглээгэсэн 3 профессорын баг ажиллаж эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажил явуулж байна. 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn