Хөдөө аж ахуйн их сургууль

Тэнхимийн зорилго:

Техникийн шинжлэх ухааны суурь онолын чиглэлээр чанартай сургалт явуулж, сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай инженер техникийн ажилтан, судлаачдыг бэлтгэх.

Зорилтууд:

·         Сурах бичиг, гарын авлагын чанарыг сайжруулж, 50-аас доошгүй хувийг шинэчлэн боловсруулах

·         Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлж, доктор багшийн эзлэх хувийг 50-аас доошгүй хувьд хүргэх

·         Гадаад, дотоодын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөтгөн олимпиад зохион байгуулах

·         Сургалтын материаллаг бааз, лабораторийн хичээлийн сургалтын орчины 60-аас доошгүй хувийг сайжруулж тохижуулах

Түүхэн замнал

Тус тэнхим нь ХААДС-д инженер механикийн факуьтетийг 1960 онд байгуулагдах үед ууган тэнхимүүдийн 1 болж үүсэн байгуулагдсан. 1965 онд тус тэнхимээс оньсон техникийн “Онол график”-ийн тэнхим салбарлаж бий болох үед Ж.Цэндсүрэн, Ш.Цэвэгсүрэн, П.Моононшар, Д.Бадамгарав нарын монгол инженерүүд, доцент Ю.В.Юматов, А.Н.Горленко, А.Н.Сурыкин, В.П.Голтивенко нарын орос мэргэжилтнүүд Машин байгуулалтын зураг, Дүрслэх геометр, Онолын механик, Машин механизмын онол, Материалын эсэргүүцэл, Машины эд хэсэг, Цахилгаан техник, Термодинамик, Гидравлик зэрэг 12 хичээлийг зааж байжээ.

1970-1980-аад онд тэнхимийн багшлах боловсон хүчний эгнээ өргөжиж, 2 дахь үеийн багш Д.Чулуунбат, Д.Доржсүрэн, Д.Пүрэвжав, О.Алтангэрэл, Г.Даваасамбуу нар ажиллаж байв.

1990-ээд оноос тус тэнхимийн 3 дахь үеийн багш нар бий болж Т.Ганболд, Д.Төрмөнх, Т.Хэрүүга, Б.Нямгэрэл, Д.Баатархүү, Р.Баяртогтох, Ч.Төрбадрах, нэр багшилжээ. Тэнхимийн эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан доктор (PhD), профессор Т.Минжүүр нийгмийн харилцааны шинэ тогтолцоонд тохируулан сургалтын агуулгыг шинэчлэх, багш нарыг эрдэмжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сурах бичиг,аргачлалаар хангах, ТЕСТ-ийн сан, лекцийн фонд бий болгох, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, сургалт-туршилтын лаборатори бий болгох чиглэлээр ихээхэн ажил өрнүүлэн ажилласан юм. Багш нараас дэд профессор Д.Доржсүрэн Хятад улсад удаа дараа мэргэжил дээшлүүлж, Чех, Орос, Герман, Австрали, Канад, Солонгос улсад багш Т.Хэрүүга, Т.Ганболд нар докторантурт, Б.Нямгэрэл, Ч.Төрбадрах, Р.Баяртогтох, Д.Баатархүү нар магистрантурт суралцаж төгссөн билээ.

 Одоогийн байдлаар тус тэнхимийн эрхлэгчээр доктор Б.Дуламсүрэн,  зөвлөх профессороор доктор, профессор Т.Минжүүр, доктор, дэд профессор Д.Даваадорж, доктор, дэд профессор Д.Доржсүрэн, багшлах бүрэлдэхүүнд доктор Ч.Уранбилгээ, доктор Д.Цэцэгжаргал, доктор С.Лхагвасүрэн, доктор Г.Даваасүрэн, ахлах багшаар Д.Төрмөнх, Ч.Хастунгалаг, Д.Түвшинжаргал, Б.Болдбаяр, Б.Ганбат, тэнхимийн туслахаар Б.Мөнхжаргал нар ажиллаж байгаагийн багшлах бүрэлдэхүүний 61,5% нь эрдмийн зэрэг цолтой багш нар байна.

Их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог Машин механизмын онол, Онолын механик, Машины эд хэсэг, Техникийн зураг зүй, Материалын эсэргүүцлийн улсын олимпиадад манай тэнхимийн багш нарын бэлтгэж оролцуулсан оюутны баг амжилт гаргаж тогтмол 1,2-р байр, Машин механизмын онолын улсын олимпиадад удаа дараалан шилжин явах цом авч байв.

Машин судлалын тэнхим нь:

·         1960-1996 он. Онол графикийн тэнхим

·         1996-2010 он. Ерөнхий техникийн тэнхим

·         2010 оноос Машин судлалын тэнхим

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn