Хөдөө аж ахуйн их сургууль
Товч танилцуулга
 

Танилцуулга

Зорилго: МАА-н механикжсан үйлдвэрлэл ба ХАА-н болон  хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн механик технологийн салбарт шаталсан сургалтаар өндөр боловсролтой хөрвөх мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ туршилт үйлдвэрлэл бүхий нийгмийн үйлчилгээний хамгийн таатай орчинг бүрдүүлэх.

Түүхэн замнал: Тус тэнхим нь 1962 онд анх Хөдөө аж ахуйн машины тэнхимтэй хамт байгуулагдсан. 1981-1986 онд Мал аж ахуйн механикжуулалтын тэнхим,  1986-2003 Үйлдвэрлэлийн технологи, эрчим хүчний хангамжийн тэнхим, 2003 оноос Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн механикжсан технологийн тэнхим

Анх тус тэнхимд 6 багш ажиллаж байсны 2 нь тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багш нар байв.

Тэнхимийг анх үндэслэн зохион байгуулж байх үед сургалтын материаллаг бааз хангалтгүй байсан учраас тэр үеийн багш нар хуучнаар Зөвлөлтийн эрдэмтэн багш нарыг дагалдан сурч, дадлага лабораторийн хичээлийн ажлын байруудыг шинээр байгуулж эхэлсэн түүхтэй.

Одоо тус тэнхимд 8 багш, 2 мастер багш, тэнхимийн туслах 1 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаагаас шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор 1, доктор (Ph.D) 1, магистр 6 ажиллаж байна.

Тэнхимд одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийн багш ажилтан нарын хичээл зүтгэлээр сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, шинэчлэх ажлыг тасралтгүй хийж ирсний дүнд байгуулсан тэжээлийн машины, сүү саах боловсруулах, хонь хяргах машины, гидравликийн, хүнс үйлдвэрлэлийн процесс аппаратын, мах боловсруулах тоног төхөөрөмжийн, 5 лабораторид инженерийн чиглэлийн болон бусад мэргэжлийн ангиудын оюутнуудад сургалт, судалгааны үйлчилгээ үзүүлж байна. 

 2002 оноос ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн инженер технологийн чиглэлээр мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор энэ чиглэлийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, лаборатор байгуулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

          Тус тэнхим нь 2001 оны ажлын үзүүлэлтээрээ ХААИС-ийн тэргүүний тэнхим, 2009 оны ажлын үзүүлэлтээрээ ИС-ийн тэргүүний тэнхимээр шалгарч  өргөмжлөл хүртсэн юм.

 
 
 
 
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn