Хөдөө аж ахуйн их сургууль

Цахилгаан хангамж, электроникийн тэнхимйн товч танилцуулга

Тэнхимийн зорилго: Сургалт-эрдэм шинжилгээ, үйлчилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай инженер техникийн ажилтан, судлаачдыг бэлтгэх.

Зорилтууд:

1.      Нийт багш нарын 70-аас доошгүй хувийг туршилт, судалгааны ажилд хамруулах.

2.      Сургалтын материаллаг бааз, лабораторийн хичээлийн  сургалтын орчинг сайжруулах.

3.      Хичээлүүдийн хөтөлбөр стандартыг шинэчилсэн хөтөлбөрийн дагуу шинэчлэн  боловсруулах.

4.      Сурах бичиг гарын авлагын хангамжийг сайжруулах.

5.      Электроник, автоматжуулалтыг ХАА-н үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

Уриа:  Сургалт-эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж,хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлдэцгээе.

Түүхэн замнал:

Тэнхимийн заадаг хичээлүүд нь анх 1960 онд  одоогийн Инженерийн сургуулийн суурь Хөдөө Аж Ахуйг Механикжуулах, Цахилгаанжуулах факультет байгуулагдахад мэргэжлийн ангиудад орж эхэлсэн түүхтэй.

Түүхэн хугацаанд цахилгааны төрлийн хичээлүүд нь Трактор, автомашины тэнхим, ХАА-н машины тэнхим, Ерөнхий техникийн тэнхим, МАА-н механикжуулалтын  тэнхимүүдийн бүрэлдэхүүнд багтаж олон мянган мэргэжилтэн бэлтгэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн  ХАА-н цахилгаан хангамж мэргэжлээр элсэлт авч, 2003 оны 6 сард Цахилгаан хангамж, Электроникийн бие даасан тэнхим болон шинээр байгуулагдаж эрхлэгчээр нь доктор Р.Бүүвэйбаатар томилогдон өнөөг хүртэл  ажиллаж байна. Тэнхим анх байгуулагдах үед хүндэт профессор, ахлах багш, халамжлан хүмүүжүүлэгч Ш.Цэвэгсүрэн, ахлах багш магистр Г.Батбаяр , багш магистр Д.Гантулга, лаборант магистрант О.Анхтуул нар ажиллаж байсан.

Одоо тус тэнхимийн эрхлэгчээр Д.Баатархүү, багшаар док.(Ph.D) дэд проф., Р.Бүүвэйбаатар, док.(Ph.D) Х.Рахмет, док.(Ph.D) М.Нандинцэцэг,док.(Ph.D) Д.Гантулга,магистр Р.Байгалмаа, Ж.Амгаланзул, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Т.Тимур, Д.Ганболд, Ө.Нарангарав, Г.Нямдорж, сургалтын мастераар М.Анхбаяр, Б.Мөнгөнзавъяа,  тэнхимийн туслахаар Э.Энхчимэг нар ажиллаж нийгмийн харилцааны шинэ тогтолцоонд тохируулан сургалтын агуулгыг шинэчлэх, багш нарыг хичээлд нь дадлагажуулах, эрдэм мэдлэгтэй болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сурах бичиг, дадлага, лабораторын аргачилалаар хангах, тестийн сан, электрон сургалтыг нэвтрүүлэх, тус тэнхимд эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, лабораторуудыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ажил өрнүүлэн ажиллаж байна.

Эдгээр ажлын үр дүнд тус тэнхим нь 2007, 2008, 2010, 2012, 2015 онуудад Инженер технологийн сургуулийн тэргүүний тэнхимээр шалгарсан амжилттай ажиллаж байна. Гадаадын техник, технологийн өндөр хөгжилтэй Орос, Чех, Солонгос, Хятад зэрэг оронд Д.Баатархүү, Х.Рахмет, М.Нандинцэцэг, Д.Гантулга, Р.Байгалмаа, Б.Мягмарсүрэн, Т.Тимур, Д.Ганболд нар докторантур, магистрантурт суралцаж амжилттай хамгаалж ирлээ.

Тэнхим гадаадын хөгжилтэй орны сургалт, эрдэм судлалын ажлын ололтоос судалж нэвтрүүлэх, багш нараа магистрантур, докторантурт сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч байнга дэмжин ажиллаж байна.

 

 

 

 

 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn