Хөдөө аж ахуйн их сургууль

Математик, Физик, Мэдээллийн технологийн тэнхим

Зорилго

Хөдөө аж ахуйн салбарын судалгаа, шинжилгээнд математик, физик, мэдээллийн технологийн ололтыг хэрэглэх өргөн мэдлэгтэй,хөрвөх чадвартай програм хангамж, мэдээллийн системийнмэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх

Тэнхимийн түүхэн замнал

ХААИСшинээр байгуулагдсан тэртээх1958 онд ууган тэнхимийн нэг болох Физик-Математикийн тэнхим, 1996онд Компьютер мэдээллийн төвшинээр байгуулагдаж улс оронд дээд мэргэжилтэй хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхэд боловсролын болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг зааж хувь нэмрээ оруулсаар байна. Тус хоёр тэнхимийн түүхэн замналаас товч дурьдвал: 

Математик-Физикийнтэнхим

·       1958-1999 Физик-Математикийн тэнхим

·       2000-2008 Математик-Физикийн тэнхим

·       2009-2014 Математик, Програм хангамж, Физикийн тэнхим

·       2015 оноос  Математик, Физик, Мэдээллийн технологийн тэнхим

Компьютерийн тэнхим

·         1996 –2012 Компьютер мэдээллийн төв

·         2012 – 2014  Компьютерийн тэнхим

·         2014 – 2015 Мэдээллийн технологийн тэнхим

·         2015 оноос  Математик, Физик, Мэдээллийн технологийн тэнхим

Физик-Математикийн тэнхимийн анхны эрхлэгчээр Б.Түмэн-Өлзий, багшаар шатрын спортын мастер Д.Цэнд, Ц.Буянтогтох, Г.Жамьян, Лхагва, Ж.Нямдорж, С.Содном-Иш, Д.Пүрэвжав, лаборант Цэдэв болон Зөвлөлтийн мэргэжилтэн И.Д.Тарханов (ОХУ)нар  ажиллаж байв.

Компьютерийн тэнхимийн анхны эрхлэгчээр Ж.Жамбалдорж, багшаар Л.Сэргэлэнбат, Л.Амарсанаа, В.Нандинбайгаль, Ж.Эрдэнэбат, С.Хашинчулуун нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

Хагас зуун жилийн хугацаанд тус тэнхимүүд нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлтөнд орж байсан боловч оюутан залууст математик,физик, мэдээллийн технологийн мэдлэг олгох үндсэн зорилго, чиглэл өөрчлөгдөлгүй, өргөжин тэлсээр өнөөдөрМатематик, физик, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгчээр Б.Болормаа /Ph.D/ нийт 32 багш, туслах ажилтаны бүрэлдэхүүнтэй ажиллаж,компьютерийн 6, физикийн 4 лаборатори, хичээлийн 6 танхимд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна. 

Дэлхийн боловсролын чиг хандлагад тохируулан сургалтын агуулгыг шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сурах бичиг, дадлага, лабораторийн аргачиллаар хангах, тестийн сан, электрон сургалтыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ажил өрнүүлэн ажилласны үр дүнд тус тэнхим бакалаврын болон ахисан түвшинд “Програм хангамж”, “Мэдээллийн систем” хөтөлбөрүүдийг нээн амжилттай хэрэгжүүлж байна.

Тэнхим гадаадын хөгжилтэй орны сургалт, эрдэм судлалын ажлын ололтоос судалж нэвтрүүлэх, багш нараа докторантурт сургах, мэргэжил дээшлүүлэхэд чухалчлан анхаарч ажилласны дүнд дэд профессор С.Нансалмаа, С.Баттөгс, Д.Мөнхтуяа,ахлах багш Б.Цэндсүрэн, Б.Болормаа,С.Өлзий-Орших, Д.Болормаа, Д.Мөнгөнцэцэг, М.Довчинванчиг нар докторын зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд өнөөдөрОХУ-д 2 багш, БНХАУ-д 3 багш, дотоодод 12 багш докторантуртсуралцаж байна.

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn