Хөдөө аж ахуйн их сургууль

ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ -2018 УЛСЫН IV ОЛИМПИАД БОЛЖ ӨНДӨРЛӨВ

ХААИС үүсгэн байгуулагдсны  түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ -2018 Улсын IV олимпиадыг  2018 оны 10 сарын 21-ны өдөр ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ дээр олон улсын болгон  амжилттай  зохион байгууллаа.

Энэхүү олимпиадад БНХАУ-ын ӨМӨЗО-ийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн 2 багш 3 оюутан,  Монголын инженер техникийн ажилтан бэлтгэдэг 9   их дээд сургуулийн 11 багийн  56 оюутан оролцов. Өмнө жилүүдээс олон сургууль, оюутнуудыг хамруулан хүрээгээ тэлсэн билээ.


БАГИЙН ДҮНГЭЭР

  • ШУТИС-ИЙН БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН О.Ганжаргал, Л.Мөнхтуяа багштай багийн хамт олон ТЭРГҮҮН БАЙР
  • ХААИС-ИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН Ч.Хастунгалаг багштай багийн хамт олон ДЭД БАЙР
  • ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН О.Наранхишиг, Ц.Хувьзаяа багштай багийн хамт олон  ГУРАВДУГААР БАЙР
  • ХААИС-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН С.Лхагвасүрэн, Б.Ганбат багштай багийн хамт олон ГУРАВДУГААР БАЙР

ХУВИЙН АМЖИЛТААР

  • ХААИС-ИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН Ландшафт-2 ангийн оюутан О.Цэрэннадмид ТЭРГҮҮН БАЙР
  • ШУТИС-ИЙН МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН оюутан Г.Нямсайхан  ДЭД БАЙР
  • ШУТИС-ИЙН МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН оюутан Б.Бат-Эрдэнэ  ГУРАВДУГААР БАЙР тус тус эзэлсэн байна.

Олимпиадад ИНЖЕНЕРИЙН ЗУРАГ ЗҮЙН НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Т.Болдбаатар ирж мэндчилгээ дэвшүүллээ. 

Олимпиадын үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд арга зүйн семинар зохион байгуулагдлаа.

     

   Олимпиадад багийг бэлтгэн оролцуулсан багш нарын эрдэм номын ажилд, амжилттай оролцсон оюутнуудын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

МАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn