Хөдөө аж ахуйн их сургууль

Элсэлт

 

БАТЛАВ.                               СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Т.ДАВААЖАВ
 
 
ХААИС-д оюутан элсүүлэх журам
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын  2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
1.2. ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад  харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Аймаг орон нутгаас  ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг  "Аймаг, орон нутгаас  Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд   сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4. Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг ХААИС-д оюутан элсүүлэх журам-ыг баримтлан ХААИС-ийн элсэлтийн комисс зохион байгуулна.
1.5. ХААИС нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн  хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.
1.6. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.7. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.muls.edu.mn, elselt.muls.edu.mn портал сайтаас авч болно.
1.8. Элсэлтийг ХААИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс  зохион байгуулна.
 
Хоёр. Оюутны элсэлт, сургалтын нөхцөл
 
2.1. Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлд харгалзах ерөнхий шалгалтын аль нэгийг өгсөн байна.
2.2. Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний  нэмэлт сургалтанд хамрагдана.
2.3. Гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцана. 
2.4. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.
2.5. ХААИС-д элсэх хүсэлтэй гадаадын иргэдийг Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ.
 
Гурав. Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл
 
3.1. Дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.
 

 


3.2. Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана.
3.3. Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  18.00 цагт ХААИС-ийн 201 тоот өрөөнд зохион байгуулна.

Дөрөв. Элсэлтийн бүртгэл
 
4.1. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2016 оны 07-р сарын 01-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл elselt.muls.edu.mn–хаягаар  болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
4.2. Хөдөө орон нутгаас нийслэлд элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан ерөнхий  шалгалт болон босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
4.3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.  Үүнд:
  • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Ерөнхий шалгалтын хуудас   
  • Боловсролын үнэмлэх,  гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 5.1-5.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
 
Тав.  Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл
 
5.1. Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
5.2. ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
5.3. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г  харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
5.4. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.
 

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17024
Факс: 976-11-341770,   976-11-341153                        
E-mail: acad_pol@muls.edu.mn              
Утас: 341592, 341630
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn