Хөдөө аж ахуйн их сургууль

Механик инженерийн тэнхим (МИТ)

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Хөтөлбөрийн зорилго:

ХАА-н болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай машин багажийн хийц ажиллах зарчимын талаархи мэдлэгтэй, сервисийг хөтлөн явуулах арга барилтай, хүрээлэн байгаа орчин, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалтын процесст инженерийн болон бусад шинжлэх ухаантай хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, зохион бүтээх чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх

Зорилт:

·        Байгалийн болон инженерийн суурь шинжлэх ухааны зохих түвшиний, хөдөө аж ахуйн техник, машин үйлдвэрлэл, технологийн үндсэн мэдлэгтэй, механизмыг зохион бүтээх, үр ашигтай хэрэглэх.

·        ХАА-н үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийн зохих түвшний мэдлэг эзэмшүүлэх, технологийн машин механизмын ашиглалт, үйлчилгээ, засварыг хариуцан зохион байгуулах.

·        Инженер механик мэргэжлийн хариуцлага, ёс зүй, төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох хандлага олгох

·        Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар,  мэдээлэл технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn