Хөдөө аж ахуйн их сургууль

Цахилгаан хангамж, электроникийн тэнхим (ЦХЭТ)

Зорилго: Хөдөө аж ахуйн цахилгаан шугам сүлжээ, эрчим хүчний хангамжийг урьдчилан төлөвлөх, хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг зөв сонгон ашиглах, үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай удирдах, инженерийн болон цахилгаан технологийн өндөр мэдлэг, чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй цаашид суралцах чадвартай  мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

1. Байгалийн болон мэргэжлийн суурь шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, цахилгаан хангамж, техник технологийн үндсэн мэдлэг олгож,  цахилгаан шугам сүлжээг төлөвлөх, боловсруулах, техник хангамжийг шийдвэрлэх, зохион байгуулахчадвар эзэмшүүлэх.

2. Цахилгаан хангамжийн чиглэлээр өргөн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, мэргэжлийн дагуу тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар олгох

3. Мэргэжлийн болон ёс зүйн зөв төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээтэй, байнга сурч боловсрох хандлага олгох 

4. Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, мэдээллийн технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn