Хөдөө аж ахуйн их сургууль

Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхим (ХИГТ)

Зорилго:

Хөтөлбөрийн зорилго ньэзэмшсэн мэдлэг чадвараа ашиглан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг орчин үеийн болон уламжлалт технологиор боловсруулж,чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагаандаа инженерийн болон бусад шинжлэх ухааныг хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, зохион бүтээх хүсэл эрмэлзлэлтэй, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны соёлтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй,  ахисан түвшинд  суралцах чадвартай  мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

-          Байгалийн болон инженерийн суурь шинжлэх ухааны зохих түвшний, хөдөө аж ахуйн ба хүнсний техник, технологийн үндсэн мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, инновацийн түвшинд хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх;

-          Хөдөө аж ахуйн гаралтай хүнс үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх, технологийн машин төхөөрөмжийн ашиглалт зохион бүтээлт, үйлчилгээ, засварыг хариуцан ажиллуулах, зохион байгуулах ур чадвар олгох;

-          Хүнсний мэргэжлийн хариуцлага, ёс зүй, төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох хандлага олгох;

-          Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь болон мэдээлэл технологи, гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn