Хөдөө аж ахуйн их сургууль

Механик инженерийн тэнхим (МИТ)

Механик инженерийн тэнхим эрдэм шинжилгээний ажлын чиглэл

 
Тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын зорилго
ХАА-н үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд ХАА-н техникийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, нөөцийг сэргээн, дээшлүүлэх замаар инновацийг бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийнэ.
Хэтийн зорилго
  1. Монгол улсын хэмжээнд ХАА-н үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн техникийн байдал, ашиглалтын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, техник сервисын бүтцийг тодорхойлох.
  2. Метал боловсруулах болон материал судлалын чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх материалаг баазаа хөгжүүлж, салбарын лабораторитой болох.
  3. ХАА-н техникийн шинжлэх ухааны суурь, хавсрага судалгаа явуулах, олон улсын, жишигт нийцүүлэн, асуудлыг шийдвэрлэх лабораторитой болох.
Ойрын зорилт
  1. Фермер эрхлэгчдэд зориулсан бага оврын ХАА-н машин, хүнд хөдөлмөр хөнгөвчлөсөн тоног төхөөрөмж, ажлын багаж зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
  2. ХАА-н машин үйлдвэрлэлийн техник, технологийн асуудлыг боловсруулан санал боловсруулж, төсөл хэрэгжүүлэх.
  3. ХАА-н машин үйлдвэрлэлтэй холбоотой стандарт боловсруулах, харьцуулсан судалгаа явуулах
  4. Хүлэмжийн аж ахуй техник технологийн асуудлыг судалж дүнэлт гаргах
Эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл:
а)  Суурь судалгааны чиглэл
  1. ХАА-н машин ажлын хошууны абразив элэгдлийн судалгаа
  2. Эд ангийн материалын микро бүтэц болон механик шинжийн судалгаа
  3. Хийцийн материалын эдэлгээний нөөцийг дээшлүүлэх бионикийн судалгаа
  4. Трибологийн судалгаа
б) ХАА-н техник сервис
  1. ХАА-н машин техникийн засвар үйлчилгээний тогтолцоо
  2. Техникийн сервисийн оновчтой бүтэц, сүлжээ, байрлалыг оновчлох
  3. Засвар, техник үйлчилгээний ажлын зохион байгуулалт, үнэлгээ, ажлын  нормчлол
  4. Машин техникийн эдэлгээний хугацаа, норм тогтоох
  5. Техникийн оношлогоо
в) Машин засвар, элэгдсэн эд ангийг сэргээн засах технологи
  1. Элэгдсэн эд ангийг сэргээн засах, нөөцийн дээшлүүлэх технологийн судалгаа.
  2. ХААМ-ны эд ангийн элэгдлийн эрчимийг бууруулах хийцийн болон бионикийн материалын судалгаа
  3. ХАА-н техникийн байдлын задлахгүйгээр тогтооход дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.
г) Материал боловсруулах технологи, машин үйлдвэрлэлийн чиглэл
  1. Металл, металл бус материалын судалгаа, үйлдвэрлэлийн шинэ материал боловсруулах, үйлдвэлэх технологи.
  2. ХАА-н үйлдвэрлэлийн машин техник, тоног төхөөрөмж, ажлын эд анги, зохион бүтээх, сэлбэг үйлдвэрлэх
  3. Хөдөлмөр хөнгөвчилсөн төхөөрөмж, бага оврын ХАА-н машин хийх
д) ХАА-н үйлдвэрлэлд мехатроник системын хэрэглээ
  1.  Хог ургамлын боловсруулсан хөрснөөс ялгах
  2. Бүтээмжийг дээшлүүлсэн ухаалаг төхөөрөмжийн судалгаа
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn