Хөдөө аж ахуйн их сургууль

Математик,физик, мэдээллийн технологийн тэнхим (МФМТТ)

Товч танилцуулга
Тэнхимийн эрхлэгч доктор  Б.Болормаа

Тэнхимийн зорилго:

 

             Дэлхий нийтийн боловсролын чиг хандлагад нийцсэн,суралцагсдын эрэлт хэрэгцээг хангахуйц сургалт явуулж,математик,физик,мэдээллийн технологийг хөдөө аж ахуйн салбарт хэрэглэх судалгааны чиглэлд үндэсний цөм  байж, орчин үеийн түвшинд хүрсэн хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Тэнхимийн товч түүх:

 

              2015 онд Математик Програм Хангаж Физикийн тэнхим болон Компьютерийн тэнхимүүд нэгдэж,ХААИС-ийнИнженер технологийн сургуулийн Математик, Физик, Мэдээллийн технологийн тэнхим гэж нэрлэгдэх болсон.
МУИС-иас салбарлан ХААДС байгуулагдсан 1958 оноос Физик-Математикийн тэнхимийн түүхэн хөгжлийн үе эхэлнэ. Физик-Математикийн анхны тэнхимийн бүрэлдэхүүнд эрхлэгч Б.Түмэн-Өлзий, цагийн багш Ө.Чойжилжав нар багтан хичээл сургалтаа эхэлсэн гэдэг.  1960-1970-аад оны эхний жилүүдэд Улсын Их Сургуулиас багш нарыг ажиллуулж, 1960-аад оны үеэс шатрын спортын мастер Д.Цэнд, математикийн багш Ц.Буянтогтох, Г.Жамьян, Лхагва, Ж.Нямдорж, С.Содном-Иш, Д.Пүрэвжав, лаборант Цэдэв нар болон Зөвлөлтийн мэргэжилтэн И.Д.Тарханов (ОХУ) багш  ажиллаж байв.
Компьютерийн тэнхимийн анхны суурь нь 1992 шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1996 оны 9 сарын 1-нд ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны “Компьютер мэдээллийн төв” нэртэйгээр бие даасан нэгж болон 6 багш 1 хичээлийн туслах ажилтантай, хичээлийн 4 лаборторитойгоор шинээр байгуулагдсан юм. Тус тэнхим нь эрхлэгч Ж.Жамбалдорж, багш Л.Сэргэлэнбат Л.Амарсанаа, В.Нандинбайгаль, Ж.Эрдэнэбат , С.Хашинчулуун нарын бүрэлдэхүүнтэй байв. 2001 онд тус тэнхим Байгалийн Ухааны Сургуульд харъяалагдах болсон бөгөөд ХААИС-ийн бүх мэргэжлийн ангиудад мэдээллийн технологийн хичээлүүдийг зааж байсан.2002 онд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудыг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбох ажиллагааг тус тэнхим зохион байгуулсан юм.2003 онд Математик програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнтэй холбоотойгоор тус тэнхим  Математик програм хангамж физикийн тэнхимд мэргэжлийн хичээлүүдийг заадаг болсон.
Математик,физик,мэдээллийн технологийн тэнхимийн түүхэн замнал:
·                     1960-1996 Физик математикийн тэнхим
·                     1996-2014 Математик програм хангамж физикийн тэнхим
·                     1992-2014 Компьютерийн тэнхим
·                     2015 оноос  Математик, физик, Мэдээллийн технологийн тэнхим
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn