Тэнхимийн танилцуулга

Цахилгаан хангамж, электроникийн тэнхим

         Цахилгаан хангамж, электроникийн  тэнхим нь 2002/2003 оны хичээлийн жилээс эхлэн ХАА-н цахилгаан хангамж мэргэжлээр элсэлт авч, 2003 оны 6 сард Цахилгаан хангамж, Электроникийн бие даасан тэнхим болон шинээр байгуулагдаж анхны эрхлэгчээр нь доктор, профессор Р.Бүүвэйбаатар, одоо тус тэнхимийн эрхлэгчээр доктор, дэд профессор Д.Баатархүү ажиллаж байна.

         Тэнхим анх байгуулагдах үед хүндэт профессор, ахлах багш, халамжлан хүмүүжүүлэгч Ш.Цэвэгсүрэн, ахлах багш, магистр Г.Батбаяр, магистр Д.Гантулга, лаборант О.Анхтуул нар ажиллаж байсан бол улам өргөжиж 2021/2022 оны хичээлийн жилд тус тэнхим нь 17 профессор багш, ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай инженер техникийн ажилтан, судлаачдыг бэлтгэн, хөгжлийн төвшинг бүс нутгийн ижил тэнхимийн жишигт хүргэх зорилго тавин амжилттай ажиллаж, цахилгаан хангамжийн мэргэжилтэн бэлтгэн гаргаж эхэлсэний 20 жилийн ойтогоо золгож байна.

Тэнхимийн эрхэм зорилго

     Сургалт-эрдэм шинжилгээ, үйлчилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай инженер техникийн ажилтан, судлаачдыг бэлтгэх.

Тэнхим хамт олны амжилт