“Хөдөө аж ахуйн инженерийн шинжлэх ухаан, технологи” сэтгүүлийн редакцын зөвлөл
1.1. “Хөдөө аж ахуйн инженерийн шинжлэх ухаан, технологи” сэтгүүл нь ХААИС-ийн Инженер технологийн сургуулиас эрхлэн гаргадаг ХАА-н салбарын эрдэмтэд, судлаачдын гүйцэтгэсэн шинэлэг судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилго бүхий шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл юм.
1.2. “Хөдөө аж ахуйн инженерийн шинжлэх ухаан, технологи” сэтгүүл нь жилд 2 удаа хэвлэгдэнэ.
1.3. Өгүүлэл нь урд өмнө хэвлэгдээгүй байна. Агуулгын хувьд ХАА-н шинжлэх ухааны тодорхой салбарын тулгамдсан асуудлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн дагуу судлан, туршилтаар гарсан үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан, баталсан байх, ерөнхий шаардлага тавигдана.
1.4. Сэтгүүлд нийтлэх эрдэм шинжилгээний өгүүллийг энэхүү журмын 2-р зүйлд заасны дагуу бэлтгэж редакцын зөвлөлд ирүүлнэ.
1.5. Редакцын зөвлөл, сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн өгүүлэл бүрд шүүмж өгөх, тухайн чиглэлийн 1-2 эрдэмтдийг томилж ажиллуулна.
2.1. Өгүүллийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Arial font-оор үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 3-6 нүүр байна.
2.2.Өгүүлэл дараах бүтэцтэй байна
12 pt хэмжээтэй 10 хоосон мөр үлдээх
2.2.1.Өгүүллийн нэр /12 хэмжээтэй, том үсгээр, Bold ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно/,
2.2.2.Зохиогчийн нэр, хаяг, /1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, 1-р зохиогчийн цахим хаяг бичсэн байна, мөр голлон байрлана./ зохиогчийн нэрс, албан газрын нэр, цахим хаяг хооронд 14pt хэмжээтэй хоосон мөр үлдэнэ
2.2.3.Хураангуй /зорилго, таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр
200-250 хүртэл үгэнд багтааж Italic хэлбэрээр бичнэ, зүүн талд зэрэгцэж байрлана./
12pt өндөртэй 2 хоосон мөр авна.
2.2.4.Түлхүүр үг /Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 5 хүртэл нэр үг байна. өгүүллийн нэрэнд орсон үг байж болохгүй /зүүн талд зэрэгцэж байрлана.
2.2.5.Оршил /судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго/ зүүн талд зэрэгцэж байрлана.
2.2.6.Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй /Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг мэдээлэл/ зүүн талд зэрэгцэж байрлана.
2.2.7.Судалгааны үр дүн /Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй/ зүүн талд зэрэгцэж байрлана.
2.2.8.Шүүн хэлэлцэхүй /Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон гаргасан байх /зүүн талд зэрэгцэж байрлана.
12pt өндөртэй хоосон мөр
2.2.9 Дүгнэлт /Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх/ зүүн талд зэрэгцэж байрлана.
2.2.10.Талархал /Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүст/ зүүн талд зэрэгцэж байрлана.
2.2.11.Ашигласан хэвлэл /Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал, ном, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ/ зүүн талд зэрэгцэж байрлана
2.2.12.Англи товчлол /Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/