Металл судлал, технологи хөтөлбөр

Металл судлал, технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн сургалтын зорилго:

Металлын бүтэц, шинж чанарыг өөрчлөн боловсруулах, металл хийцийн үйлдвэрлэл ба технологийн үндсэн мэдлэгтэй, материалыг зохистой ашиглах, зохиомжлох, машины дизайны шийдэл гаргах, бүтээлчээр сэтгэх ур чадвартай, харилцааны болон гадаад хэлний зохих мэдлэгтэй металл судлал, технологич инженер бэлтгэх.

Зорилт

  • Байгалийн болон инженерийн суурь шинжлэх ухааны зохих түвшний үндсэн мэдлэгтэй, материалын зориулалт, хэрэгцээний шаардлагад нийцүүлэн бүтцийг өөрчлөн боловсруулах
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардагдаж байгаа металлыг оновчтой хэрэглэх, зохиомжлох, машины дизайны шийдэл гаргах, хийцийн материалыг боловсруулах технологийг зохих түвшинд гүйцэтгэх
  • Металл судлал, технологич мэргэжлийн хариуцлага, ёс зүйн төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож, асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох
  • Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар,  мэдээлэл технологи, гадаад хэлний зохих эзэмшүүлэх

Та энэ мэргэжлийг эзэмшиснээр ямар ажил эрхлэх боломжтой вэ?

  • Уул уурхайн салбарт инженер техникийн ажилтан
  • Геологийн төв лаборатори болон бусад салбарт судлаач
  • Металл боловсруулах болон гоёл чимэглэлийн үйлдвэрт технологич инженер.
  • Зохион бутээгч дизайнер
  • Цех, тасгийн эрхлагч
  • Мэргэжилтэн, төр засгийн байгууллагад түшмэл

А. САЛБАР ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГ УР ЧАДВАР

А.1 Математик, физикийн ба бусад суурь шинжлэх ухааны мэдлэг, инженер технологийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх. 

А.2 Инженерийн үндсэн суурь мэдлэг, арга барил, ур чадвар, металл судлал, технологийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх.

B. ХУВЬ ХҮНИЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ЧИГ ХАНДЛАГА 

В.1 Учир шалтгааныг тогтоох асуудлыг шийдэх 

В.2 Туршилт, судалгаа явуулах, мэдлэгийг нээж илрүүлэх чадвар:.

В.3 Хувь хүний хандлага, байнга суралцах: 

В.4 Ёс зүйг эрхэмлэн, хариуцлагаа ухамсарлах чадвар: 

C.ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

C.1 Багаар ажиллах чадвар: 

C.2 Харилцааны чадвар: 

C.3 Гадаад хэл дээрх харилцаа холбооны чадвар: 

D.ҮЙЛДВЭР, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД CDIO-г ХЭРЭГЛЭХ

D.1 Гадаад орчин болон хүрээлэн буй орчны нөхцөлд: 

D.2 Үйлдвэр ба  бизнесийн орчинд: 

D.3 Сэтгэх, системийн инженерчлэл ба менежмент: 

D.4 Зохиох: 

D.5 Бүтээх: 

D.6 Хэрэглэх: