Хөдөө Аж Ахуй, Хүнсний Инженерчлэлийн Тэнхим
Хөдөө аж ахуйн машины тэнхим 1960 онд ХАА-г механикжуулах ба цахилгаанжуулах факультет үүсгэн байгуулагдаж, 1961-1962 оны хичээлийн жилээс тус факультетийн анхны 3 тэнхим байгуулагдсаны нэг нь Хөдөө аж ахуйн машины тэнхим байв. 1963-1964 оны хичээлийн жилээс Трактор автомашины тэнхим үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.
Түүхэн 60 гаруй жилийн хугацаанд тус тэнхимүүд нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж байсан боловч оюутан залууст Трактор автомашин, ХАА-н машины хийц зохион байгуулалт, Зүтгэх хүчний машины онолын мэдлэг олгох үндсэн зорилго, чиглэл өөрчлөгдөлгүй, өргөжин тэлсээр ирсэн билээ.
Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхим нь 1962 онд анх Хөдөө аж ахуйн машины тэнхимтэй хамт байгуулагдсан. 1981-1986 онд Мал аж ахуйн механикжуулалтын тэнхим, 1986-2003 Үйлдвэрлэлийн технологи, эрчим хүчний хангамжийн тэнхим, 2003 оноос Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн механикжсан технологийн тэнхим, 2015 оноос Хүнсний инженерчлэл гидромеханикийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөө аж ахуй, машины тэнхим, Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимүүднь 2022 оноос ИТС-ийн хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн захирлын А/35 тоот тушаалаар Хөдөө аж ахуй, Хүнсний инженерчлэлийн тэнхим болж өөрчлөгдсөн. Тэнхимийн эрхлэгч доктор Б.Долгормаа, доктор, профессор Б.Мөнхбат, доктор, дэд профессор Х.Мөнхтуяа, доктор Б.Нямгэрэл, доктор Б.Эрдэнэтуяа, доктор Б.Лхагвадорж, доктор Б.Эркигүл, доктор Ж.Эрдэнэдалай, доктор С.Баттуяа, доктор Б.Буянчимэг, доктор Л.Дэлгэрмаа, Д.Бямбацогт, Б.Отгонхуяг, Т.Энхбат, сургалтын инженер Д.Батзаяа, сургалтын туслах ажилтан Т.Ганчимэг нар ажиллаж байна.