Механик инженерийн хөтөлбөр

 Механик инженер

Америкийн Нэгдсэн Улсад төвтэй АВЕТ байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, байгууллагын техник сервисийг хөтлөн  явуулах арга барилтай, хүрээлэн буй орчин, ХАА-н үйлдвэрлэлийн инженерийн асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны ололтыг ашигладаг, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны болон гадаад хэлний зохих ур чадвартай мэргэжилтэн болно. 

 Ажлын байрны чиглэл, албан тушаал

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжид мегханик инженер
  • Уул уурхайн болон хөнгөн үйлдвэрт засварын механик инженер
  • Инженер техникийн болон удирдах ажилтан, менежер
  • Их дээд сургууль болон Эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, мэргэжилтэн
  • Төслийн багийн гишүүн, захирал

Хөтөлбөрийн зорилго:

ХАА-н болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай машин багажийн хийц ажиллах зарчмын талаарх мэдлэгтэй, сервисийг хөтлөн явуулах арга барилтай, хүрээлэн байгаа орчин, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалтын процесст инженерийн болон бусад шинжлэх ухаантай хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, зохион бүтээх чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх

Зорилт:

  • Байгалийн болон инженерийн суурь шинжлэх ухааны зохих түвшний, хөдөө аж ахуйн техник, машин үйлдвэрлэл, технологийн үндсэн мэдлэгтэй, механизмыг зохион бүтээх, үр ашигтай хэрэглэх.
  • ХАА-н үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийн зохих түвшний мэдлэг эзэмшүүлэх, технологийн машин механизмын ашиглалт, үйлчилгээ, засварыг хариуцан зохион байгуулах.
  • Инженер механик мэргэжлийн хариуцлага, ёс зүй, төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох хандлага олгох
  • Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар,  мэдээлэл технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох

Суралцахуйн үр дүн

А. САЛБАР ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГ УР ЧАДВАР

А1. Инженер технологийн асуудлыг шийдвэрлэхэд математик болон шинжлэх ухаан хэрэглээний зарчим, аргачлал мэдлэгээ сонгон, хэрэглэх чадвар

A2. Инженерийн суурь мэдлэг, техник механикийн мэдлэг, арга барил, хэрэглээний программ хангамжийг хэрэглэх чадвар

A3. Инженер технологийн үйл ажиллагаанд өргөн хүрээнд хамарсан мэргэжлийн чиглэлийн  мэдлэг, орчин үеийн мэргэжлийн программ /modern tools/ хангамж, мэргэжлийн ур чадвар, техникийн арга барилыг сонгон, хэрэглэх чадвар

B. ХУВЬ ХҮНИЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ЧИГ ХАНДЛАГА 

B1. Өргөн хүрээнд тодорхойлсон инженер технологийн асуудлыг тодорхойлох, шинжлэх, шийдвэрлэх

B2. Стандарт сорилт /standard test/, хэмжилт хийж гүйцэтгэх; туршилтыг явуулах, шинжлэх, тайлбарлах; үр дүнг хэрэглэх үйл явцыг сайжруулах

B3. Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх

B4. Мэргэжлийн тасралтгүй өсөлт хөгжлийг өөрийн зорилготойгоор оролцох, хэрэгцээ шаардлагын ойлгох

B5. Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага, зөрүүтэй байдлыг хүндлэн, анхаарлаа хандуулах, итгэл үнэмшлийг ойлгох

C.ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

C1. Техникийн багт идэвхтэй гишүүн, удирдагчаар үр дүнтэй ажиллах чадвартай болох

C2. Зохих техникийн баримт бичгийг хэрэглэх, тодорхойлох; техникийн болон техникийн бус орчинд бичих, ам болон график харилцааг хэрэглэх.

C3. Гадаад хэлээр харилцах

D.ҮЙЛДВЭР, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД CDIO-г ХЭРЭГЛЭХ

D1. Нийгмийн болон дэлхий хэмжээнд инженер технологийн шийдлийн нөлөөллийн тухай мэдлэгтэй болох

D2. Бизнесийн болон албан харилцааны хүрээ

D3. Санаа олох, инженерчлэл болон менежментийн систем

D4. Мэргэжлийн  хөтөлбөрийн зорилго, зорилттой нийцсэн, өргөн хүрээнд тодорхойлогдох инженер технологийн асуудлын  процесс, бүрдүүлэгч, системийг зохион бүтээх /design system/

D5. Бүтээгдэхүүний тасралтгүй өсөлт хөгжил, насжилт, чанарын баталгаа.

D6. Тоног төхөөрөмжийг ажиллуулан, ашиглах, нөөцийг тогтвортой барих

1. Хөтөлбөрийн танилцуулга бичлэгийг ЭНД дарж үзнэ үү