Тэнхимийн танилцуулга, түүхэн замнал

ХААИС-ын эрхэм зорилгын хүрээнд ХАА-н үйлдвэрлэлийн инженер технологи, машины найдвартай ажиллагаа, техникийн нөөцийг сэргээх, металл боловсруулах чиглэлээр сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд CDIO арга зүй, стандартыг сургалтад нэвтрүүлэх анхааран ажиллаж байна. Тус тэнхимийн багшийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд орчин үеийн шаардлага, ажил олгогчийн хэрэгцээнд нийцүүлсэн Механик инженерийн хөтөлбөрийг АНУ-ын инженер технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр (ABET) магадлан итгэмжлүүлсэн. 

Одоо тус тэнхим нь 2022 оноос ИТС-ийн хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн захирлын А/35 тоот тушаалаар Механик Инженер, мехатроник тэнхим болж өөрчлөгдсөн. Тэнхимийн эрхлэгчээр док (Ph.D0 Ө.Ганбат, тэнхимийн профессороор  профессо док (Ph.D) Г.Энхбаяр, профессо док (Ph.D) Ц.Өлзийбаатар, ахлах багшаар док (Ph.D) Ч.Цэсэндорж, док (Ph.D) З.Ундармаа, док (Ph.D) Л.Лхагвасүрэн, док (Ph.D) Н.Золбоо, док (Ph.D) И.Доржсүрэн, багшаар Ж.Мөнхтөр, О.Эрдэнэсайхань Д.Батчимэг сургалтын мастераар О.Жавхлан, Б.Буяндэлгэр, тэнхимийн туслах Т.Тунгалагмаа нар ажиллаж байна.

 

Тэнхимийн түүхэн замнал

ХААИС-ийн Инженерийн факультетыг 1960 онд БНМАУ-ын сайд нарын 293 тоот байгуулахад ууган тэнхимийн нэг болж, улс оронд дээд мэргэжилтэй инженер техникийн ажилтан бэлдэхэд жинтэй хувь нэмрээ оруулан мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг зааж ирсэн. Тэнхимд манай орны ХАА-н үйлдвэрлэлд инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлдэх тулгын чулууг тулалцсан алтан үеийн багш эрдэмтэд ажиллаж байсан юм.

Тус тэнхим 1961 оны 7-р сард “Машин үйлдвэрлэлийн технологи” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулагджээ. Энэ үед орос мэргэжилтэн С.С Ермаков, С.Т. Павленко, Ю.В. Юматов, Б.С.Горленко нар багшилж, лаборантаар Ц.Чоймбол, тэнхимийн эрхлэгчээр Л.Цэрэндорж томилогдон эхний үеийн сургалтыг зохион байгуулж атар газар эзэмших их аяны анхдагч инженерүүдийг бэлдэж эхэлсэн байна. 1970-аад он хүртэл эдгээр багш нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд материал судлал, материалын технологи, машин засварын лабораториуд болон мастерын газрын үндэс суурийг бий болгожээ.

Тэнхимийн судалгаа, сургалтын ажлын хэмжээ ихээхэн нэмэгдсэнтэй уялдуулан 1969 оноос Автотрактор ашиглалт засварын нэгдсэн тэнхим, 1994 онд Машин үйлдвэрлэлийн технологи, засварын, 2002 онд Механик технологийн тэнхим, 2011 онд хүндэт проф Л.Цэрэндоржийн нэрэмжит “Машин үйлдвэрлэлийн технологийн тэнхим”, дээд боловсролын бакалаврын мэргэжлийн хөтөлбөрийн боловсруулах шаардлагын дагуу  Механик инженерийн тэнхим гэсэн нэрээр тус тус цаг үеийн өөрчлөлтийг агуулан хөгжиж ирсэн юм.