Сургалт, Үйлдвэрлэлийн дадлага

Сургалт, үйлдвэрлэлийн дадлага

Сургалтын дадлага: Цахилгаан хангамж мэргэжлийн оюутнууд мэргэжлийн суурь хичээл үзсэний дараа дулааны цахилгаан станц болон татах станц, трансформаторын дэд станц, трансформаторын засварын төв, үйлдвэрлэлийн технологийн явуулдаг цахилгааны тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, ажиллагааны горим, цахилгаан станц болон үйлдвэрийн процессийн цахилгаан аюулгүй ажиллагааны горимтой танилцаж,  сургуулийн орчинд  гэрэлтүүлэг шинээр хийх ,  засварлах , цахилгааны шит монтажлах, кабель утасны муфьт  төгсгөвч хийх, газардуулга хийх, газардуулгын, эсэргүүцэл хэмжих, СИП утасны монтаж хийх, бетон тулгуурт гарах зэрэг  монтаж хийх ажилбарын дадлагыг удирдагч багшийн хяналтан дор гүйцэтгэж, ур чадварыг олж авдаг.

Үйлдвэрлэлийн дадлага: Нам хүчдэлийн агаарын ба кабель шугамын монтаж, үйлдвэрийн цахилгаан хангамжийн дотуур утасны монтажийн тооцоо, сонголт, цахилгаан хөдөлгүүрийн засвар, үйлчилгээ, трансформаторын засвар суурилуулалт, өндөр хүчдэлийн агаарын ба кабель шугамын ашиглалт тооцоо, засвар үйлчилгээ, туршилт суурилуулалт, эрчим хүчний нэгдсэн системийн ажлын горим, ачаалал шилжүүлэх, АПВ диспетчерийн удирдлага, шуурхай үйлчилгээний талаар ур чадвартай болно.

Сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг  УБЦТҮС ТӨХК, Алтай-улиастай эрчим хүчний систем ТӨХК, Цахилгаан тээвэр, “Биско” ХХК, БЗӨБЦТС ТӨХК, ЭБЦДС ТӨХК, Дархан-Эрдэнэтийн ЦТС, ДЦС – 2 ТӨХК, ДЦС – 3 ТӨХК, ДЦС – 4 ТӨХК, Дорнодын ДЦС, “Магнит сүлжээ” ХХК Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв,  Дулааны цахилгаан станц-2,  Салхит СЦС,Говь НЦС, Өвөрхангай аймгийн Хархорины 528кВтын  Усанцахилгаан станц, Дөргөний УЦС, Тайширын УЦС,  Улаанбаатар хотын Буянт-ухаа  нисэхбуудлын 443кВт ын нарны цахилгаан станц, Өлзийт 110/35/10КВ ын дэд станц, Өндөр хүчдэл түгээх төв, Эсгийлэх дэд станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ын  трансформаторийн засварын цех, 110/35/10КВ ТУУЛ дэдстанц, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ, Талх чихэр ХХК, “Атар өргөө” ХХК, “АПУ” ХХК, MCS international ХХК, Эрдэнэт хивс ХХК, ИНЕГ,  Монфреш ХХК, MCS coca cola үйлдвэр, ИЕК Монголия ХХК, Топологи ХХК, BJB Construction ХХК, PDSolution ХХК, Биндэгноров ХХК, Алтай трест ХХК, Энержи стар ХХК, Мастер электро систем ХХК, Гранд механизм ХХК зэрэг улсын болон хувийн байгууллагууд дээр хийж байна.

Сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг аж, ахуйн нэгжүүд

“ МАГНИТ СҮЛЖЭЭ ” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд дадлага туршлагатай мэргэжлийн инженер техникийн ажилтан, ХАБЭА-н инженер, мэргэжлийн цахилгаанчдын баг хамт олон аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын олон улсын стандартыг мөрдөн ажилладаг тус компанид Цахилгаан хангамжийн 2 ба 4-р дамжааны оюутнууд дараах чиглэлээр сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийдэг:

  1. Барилга байгууламжийн гадна салбар шугам сүлжээ, дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо ажил;
  2. ОХУ, БНСУ, БНХАУ-аас бүх төрлийн цахилгаан болон холбоо дохиоллын материалын тоног төхөөрөмжийнугсралт, суурилуулалт;
  3. Цахилгааны ерөнхий самбар, тоолууртай самбар, дэд станцын тоноглол, агааржуулалтын металл хоолойнууд, холбох хэрэгсэл, агааржуулалтын өгөх, сорох сэнс хөдөлгүүр, решотик, салхивчний хавхлаг зэргийг үйлдвэрлэх цех, дамжлагууд;
  4. Нам болон өндөр хүчдэлийн 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын засвар, угсралт, тоног төхөөрөмжийн холболт түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ;

Филипс гэрэлтүүлэг” ХХК-тай 2010 оноос эхлэн хамтын гэрээтэй ажиллаж, төгсөгч инженерийн ур чадварыг дээшлүүлж ирлээ. Тус компани БНХАУ-ын "PHILIPS" брэндийн гэрэлтүүлгийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах зорилгоор 2005 онд үйл ажиллагаагаа эхэлж гудамж зам талбай, үйлдвэр, агуулах, барилгын фасадны гэрэлтүүлэг, авто замын гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлттэй, насжилт сайн гэрэлтүүлгийн иж бүрдлийг суурилуулах, засвар үйлчилгээнд оюутнуудыг дагалдуулан сургаж ирлээ. 

Тус компани 2011 оноос Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн НҮУБ нэгтгэлийн нийтийн эзэмшил, гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний хэвийн байдлыг хангах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэлтүүлгийн асалтыг 98-100%-д хүргэсэн сайхан амжилт гаргасан. Ерөнхий захирал А.Ганхуягтай хамтран хотын гэрэлтүүлгийн стандартыг ХААИС-ийн зөвлөх профессор Р.Бүүвэйбаатарын удирдлага, зөвлөгөөгөөр тэнхимийн профессор багш нар хамтран боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. 

Филипс гэрэлтүүлэг” ХХК-ий хийж гүйцэтгэсэн ажлаас

Сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг:

  • Ашиглалт, засварын машин механизм
  • Шаттай өргөгч авто Кран – 3 
  • Ачааны авто машин – 3       
  • Үйлчилгээний авто машин – 3 
  • Эксковатор – 1 
  • Ачааны авто машин – 3 зэрэг машин механизмаар дараах обьектууд дээр ажиллаж дадлага, туршлага, мэргэжлийн чадамжийг эзэмшиж байна.