ХАА-н үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, инженер технологийн сургуулийн судалгааны ажлын чиглэлийн хүрээнд техник, технологийн асуудлыг ухаалаг систем ашиглан шийдвэрлэх, техникийн системийн найдвартай ажиллагааны үзүүлэлтийг дээшлүүлж, техникийн нөөцийг тодорхойлох, дэвшилтэд технологи нэвтрүүлэх замаар инновацийн бүтээгдэхүүнийг шинээр бий болгох.
ХАА-н машин техникийн засвар үйлчилгээний тогтолцоо, техникийн сервесийн оновчтой бүтэц, сүлжээ, байрлалыг оновчлох, засвар, техник үйлчилгээний ажлын зохион байгуулалт, үнэлгээ, ажлын нормчлол, машин техникийн эдэлгээний хугацаа, норм тогтоох, техникийн оношилгоо
ХААМ-ны эд ангийн элэгдлийн эрчмийг бууруулах хийцийн болон бионикийн материал, элэгдсэн эд ангийг сэргээн засах, техникийн нөөцийг сэргээх технологийн судалгаа
Металл, металл бус материалын судалгаа, үйлдвэрлэлийн шинэ материал боловсруулах, үйлдвэрлэх технологи, ХАА-н үйлдвэрлэлийн машин техник, тоног төхөөрөмж, ажлын эд анги, зохион бүтээх, сэлбэг үйлдвэрлэх, хөдөлмөр хөнгөвчилсөн төхөөрөмж, энгийн хийцтэй ХАА-н машины хийцийн шийдэл гаргах.
Таримал бус ургамлыг боловсруулсан хөрснөөс ялгах, хөрсний чийг, ялзмаг, PH, тодорхойлж үйлдвэрлэлийн үр ашгийн нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлсэн ухаалаг төхөөрөмжийн судалгаа, бог мал хариулгад алсын зайн удирдлага хэрэглэх