Хөтөлбөрийн танилцуулга
Хөтөлбөрийн зорилго
Хөдөө аж ахуйн барилга байгууламж, барилга угсралтын ажлыг урьдчилан төлөвлөх, хэрэглэгдэх барилгын материал, бүтээц эдлэл, түүхий эдийг сонгох, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг зөв сонгон тооцох, барилгын үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай явуулах, инженерийн болон удирдах ажилтны өндөр мэдлэг, чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй цаашид суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Зорилт:
- Байгалийн болон мэргэжлийн суурь шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн үйлдвэрлэл, техник технологийн үндсэн мэдлэг олгож, барилга угсралтын ажлыг төлөвлөх, боловсруулах, хүн хүч, машин механизмын асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах чадвар эзэмшүүлэх
- Барилга угсралтын, барилгын материалын талаар өргөн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн болон барилгын салбарын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, мэргэжлийн дагуу тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар олгох
- Мэргэжлийн болон ёс зүйн зөв төлөвшилттэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээтэй, байнга сурч боловсрох хандлага олгох
- Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, мэдээллийн технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох