ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Сургалт эрдэм шинжилгээ, үйлчилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай инженер техникийн ажилтан, судлаачдыг бэлтгэх.
Тэнхимийн танилцуулга
Машин судлалын тэнхим нь 1966 онд “Машины онол, графикийн тэнхим” нэртэйгээр 4 багш (Ж.Цэндсүрэн, Ш.Цэвэгсүрэн, Ө.Моононшар, н.Гэрэлчулуун), 1 туслах ажилтантайгаар (н.Шараа) “ХАА-н машин, фермийн механикжуулалт” тэнхимээс тасарч байгуулагджээ.
Одоо Хөдөө аж ахуйн барилга байгууламж, машин судлалын тэнхимийн эрхлэгчээр доктор С.Лхагвасүрэн ажиллаж байгаа бөгөөд доктор, дэд профессор Б.Дуламсүрэн, доктор Д.Цэцэгжаргал, доктор Г.Даваасүрэн, доктор Б.Төрболд, докторант Б.Болдбаяр, Б.Ганбат, Т.Барийсүрэн, Т.Норовцэрэн, Г.Батцэцэг, сургалтын инженер М.Сайнзаяа нарын нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог Дүрслэх геометр, Машин механизмын онол, Онолын механик, Техникийн зураг зүй, Машины эд хэсэг, Материалын эсэргүүцэл, Барилгын механик, Төмөр бетон бүтээцийн улсын олимпиадад манай тэнхимийн багш нарын бэлтгэж оролцуулсан оюутны баг тогтмол амжилт гаргаж, улсын олимпиадад 1,2,3-р байруудад удаа дараа шалгарч байв. Мөн тус тэнхим нь Техникийн зураг зүйн олимпиадыг улсын хэмжээнд анхлан зохион байгуулсаар ирсэн бөгөөд ОХУ-ын Эрхүү хотоос оюутнууд ирж оролцдог болсон нь олон улсын олимпиад болгон өргөжүүлэх бүрэн боломжтой болсон байна.
Багшлах боловсон хүчин