Материал судлалын лабораторийн танилцуулга
Металлын химийн найрлага болон ган ба ширэмний бүтцийн шинжилгээ хийх, механик шинж чанарыг тодорхойлох зорилгоор байгуулагдсан. Төрөл бүрийн металлын химийн найрлага, хатуулаг, механик шинж чанарыг тодорхойлох, металл болон металл биш материалын сунгалт, шахалтаар турших төхөөрөмжтэй.
Лабораторид хийх туршилт, шинжилгээ
Трибологи Лабораторийн танилцуулга
Үрэлт, элэгдэл, тос, тосолгооны материалын трибологийн судалгаа хийх эрдэм шинжилгээний лаборатори, Дөрвөн үрэлт бүхий трибологийн туршилтын машин болон тосолгооны материалын тослох шинжийг судлах төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн шаардлагыг хангасан лаборатори.
Лабораторид хийх туршилт, шинжилгээ
Мехатранок Лабораторийн танилцуулга
Үйлдвэрлэлийн шугамын боловсруулалт, хувиарлалт, шилжүүлэлт, сорилт болон хянан шалгах, өнгөөр ялгах үйлдлийг автоматаар гүйцэтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмжөөс бүрдсэн сургалт явуулах боломжтой.
Лабораторид хийх туршилт, шинжилгээ
Сорьцын химийн элементийн агуулгыг тодорхойлоход ашигладаг индукцийн холбоост плазмын атомын цацаргалтын спектрометр “Плазма-1000” нь өндөр технологийн төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь геологи, металлурги, орчны шинжилгээ, эм, эрүүл мэнд, биотехнологи, усан онгоц, газрын тос, химийн шинэ материал, хөдөө аж ахуй зэрэг салбарын бүтээгдэхүүнд хяналт, үнэлгээ хийхэд өргөнөөр ашигладаг.
Лабораторид хийх туршилт, шинжилгээ
Тус лаборатори нь профессор Л.Чулуунбатын санаачлагаар 2017 онд ШУТ-ийн санхүүжилтээр байгуулагдсан. Металлыг хайлуулан гагнах төрөл бүрийн дулаан үүсгүүр болох ацетилен- хүчилтөрөгчийн дөл, цахилгаан нум, электроны урсгалыг гаргах орчин үеийн багаж төхөөрөмжтэй. Нэг цагт 15-20 оюутан зэрэг үйлчлэх багтаамжтай цахилгаан нуман гагнуур, цэгэн гагнуур, хагас автомат, плазм зүсэлтын зэрэг ажлын байр бүхий кабин тасалгаатай.
Лабораторид хийх туршилт, шинжилгээ
Металл болон метал биш материалын механик боловсруулалтыг мэргэжлийн дагуу чанартай хийх, материалыг боловсруулах зорилгоор байгуулагдсан. Төрөл бүрийн материалын зоролтын горимын элементүүдийг тодорхойлох. Металл болон метал биш материалыг боловсруулах токарь, фрезер, босоо өрөмийн болон өнгөлгөөний суурь машин, тоног төхөөрөмжүүдтэй.
Лабораторид хийх туршилт, шинжилгээ