ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИНЖЕНЕР
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер нь газар тариалан, мал аж ахуйг үр ашигтай, оновчтой удирдахуйц мэдлэг, чадвартай, инженерийн бүтээлчээр хэрэгжүүлдэг мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:
- Хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмжийн хийц зохион байгуулалтын онцлог, зүй тогтол, хэрэглээнд дүн шинжилгээ хийж машин механизмыг шинэчлэн сайжруулах, шинээр зохион бүтээх, үр ашигтай хэрэглэх.
- Газар тариалан, мал аж ахуйн технологи, машин техникийн ажиллагаа,тохируулга, ашиглалт , хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн механикжсан технологи, техник хэрэгсэл, технологийн горимыг зохистой сонгож ашиглах, үйлдвэрлэлийг удирдаж хөтлөн явуулах.
- Инженерийн мэргэжлийн хариуцлага, ёс зүй, төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ, үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох хандлага олгох.
- Багаар ажиллах, нийгмийн харилцаанд манлайлах, өөрийгөө оновчтой илэрхийлэх, гадаад хэлний мэргэжлийн өндөр мэдлэгтэй болох.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер
- Мал аж ахуйн фермийн инженер
- Уул уурхайн нөхөн сэргээлтийн инженер
- Зам, барилгын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
- Авто тээврийн байгууллагын инженер, менежер, улсын байцаагч
- Машин тоног төхөөрөмжийн дилер компаний инженер, менежер,
- Судалгааны байгууллага болон олон улсын байгууллагад судлаач, мэргэжилтэн
Хөтөлбөрийн танилцуулах бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
Хүнсний түүхий эдийг орчин үеийн болон уламжлалт технологиор боловсруулж, бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн хяналт, шинжилгээ хийх үйл ажиллагаандаа инженерийн болон бусад шинжлэх ухааныг хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг төслөх, инженерийн тооцоолол хийх, ажиллуулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. БМИҮ-ний зөвлөлөөр 2021 онд магадлан итгэмжлэгдсэн.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох, үнэлгээ өгөх
- Хүнс үйлдвэрлэлд дэвшилтэт болон шинэ технологийг нэвтрүүлэх, удирдах, хяналт тавих
- Үйлдвэрлэлийн процессийг төслөх, бүтээгдэхүүний жор, технологи сэдэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах
- Туршилт, судалгаа явуулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх
- Мэргэжлийн ёс зүй, шударга ёсыг дээдлэх, нийгмийн өмнө хариуцлагтай
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлдэг мэргжилтэн
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Хүнсний чиглэлийн үйлдвэрүүдэд инженер технологич, мастер, ерөнхий технологич, үйлдвэрийн дарга, ерөнхий менежер, удирдах албан тушаалтан, төрийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар байцаагч, шинжээч, мэргэжилтэн, багш судлаачаар ажиллахаас гадна зах зээлд өөрийн гарааны бизнес, хүнсний үйлдвэрийн чиглэлийн цехийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
- Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрт (Мах, сүү, талх, чихэр, нарийн боов, гоймон, исгэлт, амтат ундаа, гурил) технологич инженер, мастер
- Эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, эрхлэгч
- Мэргэжлийн хяналт, хил гаалийн байгууллагад улсын байцаагч, мэргэжилтэн
- Мэргэжлийн чиглэлийн коллеж, сургалтын төв, их, дээд сургуульд багш, сургагч багш
- Төрийн яам, тамгын газарт бодлого хариуцсан мэргэжилтэн, түшмэл
Хөтөлбөрийн танилцуулах бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
ГИДРОМЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ
Хөдөө аж ахуйн усжуулалт, гадаргын ба газар доорх усны зүй тогтол, олборлолт, түгээлтийн техник технологийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, шинэчлэлтийн асуудлыг улс орны болон нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан гүйцэтгэж чадахуйц мэдлэг, ур чадвар бүхиймэргэжилтнийг бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Усалгаатай газар тариаланд ашиглагдах усалгааны машин, тоног төхөөрөмжүүдийн ажиллагаанд тохируулга хийх
- Усны барилга байгууламжийн төрөл, хийц, ажлын зохион байгуулалт, ашиглалтын ажлыг, төлөвлөх, боловсруулах чадварыг эзэмших.
- Шингэн ба хийн насосны бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимд хяналт тавих, засвар үйлчилгээ хийх чадварыг эзэмшүүлнэ.
- Усан хангамжийн зориулалттай цооног өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн ажиллагаа, худгийн ашиглалт, засвар үйлчилгээг хийх ур чадвар эзэмших.
- Хот, аймаг, сумын хүн амыг ундны цэвэр усаар хангах усны эх үүсвэр болон ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, шинээр төлөвлөх, тооцоолох ур чадварыг олгох.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Усалгааны машин, тоног төхөөрөмжийн операторч,хяналт, ашиглалтын инженер
- Хүнс ба хөнгөн үйлдвэрийн усан хангамжийн шугам сүлжээний хяналтын инженер
- Усны барилга, байгууламжийн ашиглалтын инженер
- Усны сав газрын захиргаанд ус ашиглалтын мэргэжилтэн
- Нийслэлийн болон аймгийн Ус сувгийн удирдах газарт цэвэр ба бохир усны шугам сүлжээний хяналт – тохируулгын инженер
Хөтөлбөрийн танилцуулах бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
УСНЫ НӨӨЦ, УСЖУУЛАЛТ
Гадаргын болон газрын гүний усны нөөцийг тогтоох замаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариаланг эрхлэн явуулах, шаардлагад нийцүүлэн, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан мэдлэг, ур чадварын цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Усны нөөцийн хайгуул судалгаа, шинжилгээг эх өгөгдөл болон тандан судалгааны багаж төхөөрөмж ашиглан судлан тогтоох чадварыг эзэмшүүлнэ.
- Бэлчээрийг усжуулах болон усалгаатай тариалангийн усалгааны машин, тоног төхөөрөмжийн хийц, технологи ажиллагааг судлан, тохируулга, өөрчлөлт хийх чадвартай байх.
- Шингэн ба хийн насосны бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимд хяналт тавих, засвар үйлчилгээ хийх чадварыг эзэмшүүлнэ.
- Гадаргын ба газрын доорх усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах арга зүйг эзэмшүүлнэ.
- Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах эрх зүйн болон онол, практикийн ур чадвар эзэмшүүлнэ.
- Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмшүүлнэ.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Усны сав газрын захиргаанд ус ашиглалтын мэргэжилтэн
- Усалгаатай газар тариалангийн усжуулалтын мэргэжилтэн
- Нийслэлийн болон аймгийн Ус сувгийн удирдах газарт мэргэжилтэн
- ЗГХА –ийн харьяа Усны газарт усны нөөц, усжуулалтын мэргэжилтэн