Тус эрдэм шинжилгээний бага хурал нь байгаль орчны салбарын оюутнуудын шинэлэг судалгаа, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулагдсан бөгөөд нийт нь 11-н аман илтгэл, 8-н ханан илтгэл оролцсоноос 5-н шилдэг аман илтгэл, 2 шилдэг ханан илтгэл шалгарлаа.
Ханан илтгэл:
1-р байр Өргөмжлөл, 400,000 төгрөгийн шагнал - Б.Очирбат, Г.Ганбаяр ХААИС-ИТС, “Бэлчээр сайжруулах механикжсан технологи”
2-р байр Өргөмжлөл, 300,000 төгрөгийн шагнал - Б.Номингэрэл, Д.Төгөлдөр МУИС-ИТС, “Уурхайн хаягдал овоолгын хүчиллэг урсац үүсгэх чанарыг тодорхойлох судалгаа”