Тус тэмцээнд Барилгын инженер хөтөлбөрийн С.Лхагвасүрэн багштай 2020 оны төгсөгчдийн баг, Б.Ганбат багштай 2021 оны төгсөгчдийн баг, Т.Барийсүрэн багштай 2022 оны төгсөгчдийн баг, Б.Төрболд, Б.Дуламсүрэн багштай 2023 оны төгсөгчдийн баг, Т.Норовцэрэн багштай 2024 оны төгсөгчдийн баг тамирчид болон Г.Батцэцэг багштай БИ-IV ангийн тамирчид, Г.Даваасүрэн багштай БИ-III ангийн тамирчид, Б.Ганбат багштай БИ-III ангийн тамирчид, Т.Барийсүрэн багштай БИ-I ангийн тамирчдийн нийт 38 багийн 240 орчим тамирчид тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, авъяас чадвараа дайчлан нөхөрсөгөөр өрсөлдлөө.
Тэмцээний дүнг танилцуулбал:
Шилдэг тоглогч:
Гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор БИ-III ангийн оюутан У.Нарантунгалаг, эрэгтэй шилдэг тоглогчоор БИ-II ангийн оюутан Т.Алтансоёмбо, сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Барилгын инженер хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Ц.Санжаасүрэн, шилдэг эмэгтэй тоглогчоор БИ-II ангийн оюутан М.Сувд-Эрдэнэ нар шалгарсан.
Сагсан бөмбөг:
I байр – Барилгын инженер хөтөлбөрийн 2022 оны төгсөгчид
II байр - Барилгын инженер хөтөлбөрийн 2021 оны төгсөгчид
III байр - Барилгын инженер хөтөлбөрийн 2020 оны төгсөгчид
Гар бөмбөг
I байр – Барилгын инженер-II анги
II байр - Барилгын инженер -I анги (1-р баг)
III байр - Барилгын инженер -I анги (3-р баг) тус тус эзэлсэн байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр Шилжин явах цомыг Барилгын инженер -II ангийн баг тамирчид авлаа.