ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ 2024 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Золгож ирж буй 2025 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч үрггэлж ухаарал бүхнийг авчрах болтугай 
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая

ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

2023-2024 оны хичээлийн жилийн онцлох амжилтаас:

  • Бакалаврын сургалтад 60, магистрын хөтөлбөр 10, докторын хөтөлбөрт 5 хичээл
  • ОУ-д мэдээллийн санд бүртгэлтэй, дундаж индексээс дээгүүр сэтгүүлд 2, индексээс доогуур сэтгүүлд 2, индексгүй боловч 4, эрдмийн зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлд 4 илтгэл
  • Гадаадтай хамтарсан төслийн удирдагч 4
  • Суурь судалгааны төсөл 2
  • Захиалгат болон гэрээт төсөл, ажил 20 гаруй
  • Грант 4
  • Олон улсын хэмжээнд оюутны илтгэл хэлэлцүүлсэн 2
  • Улс, их дээд сургуулийн хэмжээнд оюутны илтгэл хэлэлцүүлсэн 13

    Тэнхимийн судалгааны ажлын чиглэл:

    • Газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжсан технологи, машины иж бүрдэл, түүний зохистой параметрийг боловсруулах
    • Газар тариалангийн механикжсан технологи, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, технологийн үзүүлэлтийг тогтоох
    • ХАА-н техникийн хийцийг сайжруулах, шинээр зохион бүтээх
    • Бионүүрсний технологи, тоног төхөөрөмж зохион бүтээх
    • Хөдөө аж ахуйн дулааны хэрэглээ
    • Хүнсний түүхий эдийн судалгаа
    • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн судалгаа
    • Хүнсний аюулгүй байдлын судалгаа
    • Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд анги, хийцийн судалгаа
    • Усны барилга байгууламжийн ашиглалт, насос, усан хангамж

ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ

ДОКТОР БААСАНЖАРГАЛЫН БУЯНЧИМЭГ

Судалгааны ажлын чиглэл:

  • Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах технологи
  •  Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, найрлага
  • Хүнсний аюулгүй байдал /GMP, GHP, НАССР тогтолцоо/

    2023-2024 оны хичээлийн жилийн онцлох амжилтаас:

  • Бакалаврын 6 хичээл монгол хэл дээр, англи хэл дээр 5 хичээл
  • Гадаадтай хамтарсан төсөл 2
  • Захиалгат ажил 2
  • Грант 1

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ

ДОКТОР ЖАНЦАНПҮРЭВИЙН ЭРДЭНЭДАЛАЙ

Судалгааны ажлын чиглэл:

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжсан технологи, машины иж бүрдэл, түүний зохистой параметрийг боловсруулах
  • Газар тариалангийн механикжсан технологи, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, технологийн үзүүлэлтийг тогтоох
  • Бионүүрсний технологи, тоног төхөөрөмж зохион бүтээх
  • ХАА-н техникийн хийцийг сайжруулах, шинээр зохион бүтээх

    2023-2024 оны хичээлийн жилийн онцлох амжилтаас:

  • Бакалаврын 3 хичээл
  • Гадаадтай хамтарсан төсөл 2
  • Захиалгат ажил 20
  • Дотоодын төсөл 5
  • Грант 1

 

ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ

ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ЭЛЕКТРОНИКИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ

ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР ДОРЖСҮРЭНГИЙН БААТАРХҮҮ

Судалгааны ажлын чиглэл:

  • Хөдөө аж ахуйд цахилгаан эрчим хүч хэрэглээ
  • Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт
  • Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, автоматжуулалт
  • Бионүүрсний технологи, тоног төхөөрөмжийн судалгаа

    2023-2024 оны хичээлийн жилийн онцлох амжилтаас:

  • Бакалаврын 3, магистр 3, докторын сургалтад 1 хичээл
  • Гадаадтай хамтарсан төсөл 3
  • Дотоодын төсөл 2
  • Захиалгат болон гэрээт 10 гаруй
  • Бакалавр 7, магистр 8 ажлыг удирдсан.

     

    ОНЫ ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ

    ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ЭЛЕКТРОНИКИЙН ТЭНХИМИЙН БАГШ

    БАТ-ЭРДЭНИЙН МӨНХ-ЭРДЭНЭ

Судалгааны ажлын чиглэл:

  • “Өвс хадлангийн машины үйлдвэр” инновацийн төслийг Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэлтэй хамтран 2011-2013 онд хэрэгжүүлсэн.
  • 2010 оноос хойш ХААИС-ийн Хаан хотхоны “Гэрэлтүүлэг II” дэд хөтөлбөрийн хүрээнд гудамж замын гэрэлтүүлгийн ажилд тэнхимийн багш нарын хамт оролцож байна.

    2023-2024 оны хичээлийн жилийн онцлох амжилтаас:

    • Гадаад дотоодын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичигт 5 өгүүлэл нийтлүүлж, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл
    • 2 сурах бичиг, 1 лабораторийн ажил, 3 гарын авлага
    • 1 шинэ бүтээлийн патентын эрх хамгаалсан.

       

       

      ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН 

      ХӨДӨӨ АЖ АХУЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, МАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН БАГШ ТӨМӨРИЙН БАРИЙСҮРЭН

Судалгааны ажлын чиглэл:

Өндөр бат бэхтэй бетон гарган авах боломжийн судалгаа

Хэт авианы аргыг барилгад ашиглах

Үл эвдэх аргыг барилгын оношилгоонд хэрэглэх

2023-2024 оны хичээлийн жилийн онцлох амжилтаас:

  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-ийн оюутны байр, дадлагын байрны барилгын зураг авалт, зураг төсөл гаргах, барилгын засварын төсөв боловсруулж, засварын ажил гүйцэтгэх 4.8 тэр бумын төсөв зохиож, зураг төсөл гаргаж, ХААИС-д амжилттай хүлээлгэн өгсөн.
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын МСҮТ-ийн оюутны байр, дадлагын байрны барилгын зураг авалт, зураг төсөл гаргах, барилгын засварын төсөв зохиож, зураг төсөл гаргаж, ХААИС-д амжилттай хүлээлгэн өгсөн.
  • ИТС-ийн өргөтгөлийн зураг төсөл гаргаж, төсөв батлуулсан.
  • Сургалт, үйлдвэрлэлийн төвийн Барилгын дээврийн Техникийн тодорхойлолтыг боловсруулж, Тендерт материал бүрдүүлэлт хийж бүрэн дуусгасан.

newsImage
2024-11-15 01:59
ХААББМСТ-ИЙН “СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
newsImage
2024-11-15 01:47
“Цахилгаан хангамж”, “Барилгын инженерчлэл” хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа
newsImage
2024-05-15 12:35
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хөтөлбөрийн хүрээнд "Байгаль орчны төлөв байдал" сэдэвт ЭШБХуралд тус сургуулийн оюутны бүтээл Шилдэг бүтээлээр шалгарлаа
newsImage
2024-05-02 08:25
“ВEST PAPER AWARDS-2024” MASTER & DOCTOR STUDENT эрдэм шинжилгээний хуралд ИТС-ийн Цахилгаан хангамж тэнхимийн багш Докторант Д.Ганболд(MsC), Д.Түвшинжаргал, Д.Баатархүү (PhD) нарын бүтээл дэд байр эзлэв.
newsImage
2024-05-02 08:08
“МОНГОЛ ИНЖЕНЕР-2024”: ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН “МЕХАНИЗМЫН ДИЗАЙН” ТӨРӨЛД ХААИС ТЭРГҮҮН БОЛОН ДЭД БАЙР ЭЗЛЭВ
newsImage
2024-05-02 07:56
Боловсролын ерөнхий газар, Оюу толгой ХХК-тай хамтран оюутан суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийг дэмжих үйл ажиллагаа зохиогдоно
newsImage
2024-04-30 05:44
ХААИС-ийн ИТС-аас ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН 2024” ”ТИК ТОК” ВИДЕО УРАЛДААН ЗАРЛАЛАА.
newsImage
2024-04-23 04:37
Цахилгаан хангамж мэргэжил суртчилах өдөрлөг боллоо
newsImage
2024-04-12 12:16
MAK Internship-2024 цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэллээ:
newsImage
2024-04-12 12:14
БНСУ-ын Инженерийн их сургууль (ТЕСН UNIVERSITY OF КOREA) болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн хамтран хэрэгжүүлдэг 2+2 хос хөтөлбөрийн элсэлт зарлалаа.
newsImage
2024-03-03 10:38
Хөдөө аж ахуйн их сургуулиас мэдээлж байна
newsImage
2024-03-01 02:52
Захирлын мэндчилгээ